С.Шойгу шаардлагатай зэвсэг техникийг буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судална
2018/10/19

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Оросын Зэвсэгт хүчний Сири улсад олж авсан туршлага цаашид хэрэг болохгүй боловч бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй гэдгийг тайлбарлахдаа шүлгийн мөрөөс эш татжээ. "Тэнд бидний олж авсан туршлагыг хөршүүд, найз нөхөдтэйгээ хуваалцахыг хүсч байна. Энэ туршлага хэзээ ч дахин хэрэг болохгүй гэдэгт итгэж найдахыг хүсч байгаа боловч "Итгэл найдвар идэр хөвгүүдийг л тэтгэдэг” гэж манай алдартай яруу найрагч хэлсэн байдаг. Бид энэ насыг хэдийнээ туулаад өнгөрүүлсэн учир ийм үйл явдалд бэлэн байх нь илүү дээр” гэж Шойгу У.Хүрэлсүхтэй ярилцахдаа хэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай  техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв. 

Сергей Шойгуг Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэр тус улсын төрийн өндөр дээд одон болох Цэргийн гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнасан байна. Түүнд уг шагналыг Монголын Улсын Их Хурлын дарга М. Энхболд гардуулан өгчээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404