Монгол охиныг хамгийн залуу, өндөр оролцогчоор онцолжээ
2018/10/19

58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Б. Мөнхчимэг Япон улсыг зорилоо. Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор маргааш буюу 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлнэ.  “Miss International-2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх 11 дүгээр сарын 9-ний өдөр Япон улсын Токио хотноо болох юм. Missology.org сайт Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Б. Мөнхчимэгийг хамгийн залуу, өндөр миссүүдийн нэгээр онцолсон байна.“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 19 настай Б. Мөнхчимэг өнгөрсөн 6 дугаар сарын 11-нд болсон “Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох “Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404