Aвстралид сурагчдад санхүүгийн мэдлэг өгөх хичээл орж байна
2018/06/13

Австрали улсад сургуулийн сурагчдад дижитал санхүүгийн мэдлэг өгөх “Banqer” хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлжээ. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хөрөнгийн менежментийн “Netwealth” фирм дэмжин ажиллаж буй тус хөтөлбөрт нийт 150 сургуулийн зургаан мянга гаруй сурагчийг хамруулжээ.

Нэгээс тавдугаар анги буюу бага ангийн сурагчид “орлого, хадгаламж, хүү” гэх мэт ойлголтуудтай танилцан, мөнгөтэй хэрхэн зөв харьцах талаар сурч байгаа бол дунд ангийн сурагчид зээл, түрээс, даатгал, суурь хураамж зэрэг цогц хичээл үздэг байна.

Хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдүүдэд бараа, үйлчилгээний өртгийг заах хэмээн “Netwealth” компанийн захирал Матт Хейне хэллээ. Тэрээр цааш үргэлжлүүлэхдээ “Цахим орчин бол сурагчдад нэн шаардлагатай, хэрэг болох амьдралын туршлага олгоход чухал. Тэдэнд дан ганц онол заагаад зогсохгүй, мөнгөтэй хэрхэн харьцах талаар практик туршлагыг хөтөлбөрөөр дамжуулан олгох боломжтой” гэжээ.

Хөтөлбөрт сурагчдаа хамруулж байгаа багш нар “Хичээлүүд сурагчдад нэн хэрэгцээтэй, урам өгдөг. Сэдэв гүнзгийрэх тусам сурагчдын санхүүгийн мэдлэг илт дээшилж байна” гэжээ.

Эх сурвалж: www.fintechbusiness.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404