Анхаар! Хүүхдүүддээ ямар ч тохиолдолд өгч болохгүй эмийн жагсаалт
2018/10/19

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас  сэрэмжлүүлж байна. 

ОХУ-д 3-12 насны 12 хүүхэд гэнэт нас баржээ. Бүх хүүхдүүд эм, эмийн бүтээгдэхүүний хүчтэй харшлын урвалын хохирогч болсон нь тогтоогдсон байна. Тэдгээр хүүхдүүдээс нэг нь ч эмнэлэгийн тусламж авч чадалгүйгээр гэртээ эсвэл замдаа түргэн тусламжийн тэргэн дотор нас барах хүртэл эмийн урвал хүчтэй үйлчилсэн байна. Хүүхдүүдийг үхэлд хүргэсэн эмүүд нь АМОКСИЦИЛЛИН, КАПЕСУЛ, ИБУПРОФЕН СУСПЕНЗИЯ, АЛКЛОФЕНАК, СУМАМЕД, ИНГАЛИПТ, АНТИСЕПТ, ИНФЛЮЦИД, ХҮҮХДИЙН ПАНАДОЛ, САНАСОЛ байх магадлал өндөр байгаа юм.  Өнөөдрийн байдлаар тус улсын цагдаагийн газраас үхлийн учир шалтгааныг нарийн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хууль бусаар эмийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн оруулж ирдэг хуурамч эм болох нь тогтоогдсон байна.

Анхаар! Хүүхдүүддээ ямар ч тохиолдолд өгч болохгүй эмийн жагсаалт:
АМОКСИЦИЛЛИН, КАПЕСУЛ, ИБУПРОФЕН СУСПЕНЗИЯ, АЛКЛОФЕНАК, СУМАМЕД, ИНГАЛИПТ, АНТИСЕПТ, ИНФЛЮЦИД, ХҮҮХДИЙН ПАНАДОЛ,САНАСОЛ. Дээрх эмүүдийг эмийн сангуудаас хураан авах хүртэл буюу 1 сарын хугаацаанд хүүхдүүддээ хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв гэнэт хүүхдүүд тань дээрхийн адил харшлын урвалын шинж илэрвэл 0,5-1 КЕТОТИФЕН эсвэл 10-15 дусал ФЕНИСТИЛ өгөхийг зөвлөж байна.


Эх сурвалж: ОХУ-ын цахим мэдээлэл

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404