Хүүхдийн эрхийн зөрчил "гамшгийн" хэмжээнд хүрчээ
2018/10/17

Энэ оны эхний 9 сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон тухай албаны хүмүүс мэдээлсэн. Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг аж.  Нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд 26 гэсэн судалгаа гарчээ. Дээрх судалгаанаас үзэхэд манай улсад хүүхдийн эрхийн зөрчил дээд цэгтээ буюу гамшгийн гэж хэлж болохоор аймшигтай нөхцөл байдалд ороод байна. Шулуухан хэлэхэд бага насны хүүхдээ хэнд ч тэр бүү хэл төрсөн эцэгт нь ч найдаж үлдээхэд хэцүү болсон мэт. 

Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, сургууль, цэцэрлэг хамт олон, гэр бүл гээд нэг үгээр хэлбэл иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байна. Гудамж, зам талбай, олон нийтийн газар дахь хүүхэд хамгааллын асуудлыг цагдаагийн байгууллага болон бусад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу, эргүүл хөтөлбөр зэргээр зохицуулагддаг. Хүүхдийг хамгаалах хамгийн гол хүн бол эцэг эхчүүд байдаг учраас хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дээрх мэдээллээр сэрэмжлүүлэн сануулж байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404