Ирэх онд 10 сургууль 22 цэцэрлэг ашиглалтад орно
2018/10/17

Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд авто зам, замын байгууламж,  сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор  барих нийт 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га талбайд газар чөлөөлөх ажлыг хийж дуусах шатандаа оржээ. Өнөөдрийн байдлаар  нийт  газар чөлөөлөх ажил 94 хувьтай  байгаа гэнэ.  Мөн 2018 оны төсвийн  тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 39 байршилд сургууль цэцэрлэг барихаар төлөвлөн  нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт  3 сургууль, 3 цэцэрлэг,  Баянгол дүүрэгт 1 сургууль, 3 цэцэрлэг,  Сүхбаатар дүүрэгт 1 сургууль,  цэцэрлэг, Сонгинохайрхан дүүрэгт 5 сургууль, 11 цэцэрлэг  гэхчлэн нийт 10 сургууль, 22  цэцэрлэг барих талбайг чөлөөлжээ. Дээрх 39 сургууль, цэцэрлэг барих барилгын ажи ирэх жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.

Авто замын байгууламжийн  тухайд нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй  зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байгаа. Үүнд газар чөлөөлт бүрэн дууссан  нь 26, энэ  жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй ес, дуусах шатандаа орсон хоёр газар байна. Үлдсэн арван нэгж талбарт иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байгаа" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404