Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг оруулна
2018/10/17

Долларын ханш чангарч байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа байгаа нь бүх хүний анхааралд байна. Энэ асуудалд дуугарч байгаа хүн алга. Энэ үзэгдлийг байх ёстой мэтээр Монголбанкны зүгээс тайлбарлаж энэ хэрээр олон нийтэд буруу ойлголт өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй" гэв. "Ам.долларын ханш өссөн график байгаа атал Монголбанкны зүгээс он гарсаар төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5,6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэж тайлбарлаж, Аргентин болон Турк улсуудтай Монгол Улсын эдийн засгийг харьцуулж өөрсдийгөө өмгөөлж хамгаалж байгаа явдлыг би хувьдаа буруутгаж байна" гэлээ. "Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж уг хууль нэлээд зүтгүүлж лобби үйл ажиллагаа хийсэн. Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй, хэн ч үүний төлөө хариуцлага хүлээхгүй байна. Эцэст нь бизнес эрхлэгчид, иргэд хохирдог учраас УИХ-ын чуулганаар тус хуулийг батлах үеэр буцааж Монголбанкийг төгрөгийн ханшийг хариуцдаг, үнийн инфляцийг ч хариуцдаг болгохоор зохицуулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан" хэмээн ярив.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авах үед нь  монгол төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 20143 төгрөг байсан бол түүнийг ажлаа авснаасаа хойш  монгол төгрөгийн ханш өнөөдрийг хүртэл 25.5 хувиар  суларсан аж. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа гишүүн Т.Аюурсайхан мэдэгдлээ.

 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404