“Роснефть” Монголд ирэхгүй гэв
2018/10/17

Эдийн засгийн байнгын хороогоор шатахууны үнийн асуудлаар хэлэлцлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх асуудлын талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ эхэнд тэрээр улсын болон хувийн компаниудад нийт 107 мянган тонн шатахууны нөөцтэй байгааг онцлов.  Мөн "Роснефть"-ийн салбар Монгол Улсад орж ирнэ гэж  ташаа мэдээлэл цацагдах болсныг дуулгав. "Хуурамч шатахууны асуудлаар шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Шатахууны үнийн зохицуулалт хийх, тогтвортой үнийн бодлогоо барих асуудлаар “Роснефть” компанитай хэлэлцээ хийж байгаа" хэмээн салбарын сайд онцолсон. Цаашдаа ОХУ-тай нефть боловсруулах үйлдвэр, хайгуулын ажилд хамтарч ажиллахаар ярилцаж бөгөөд ажлын хэсэг хоёр талаасаа мэдээллүүдээ солилцоод явж байгаа,  1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэр барихаар ажил урагшилж байгаа" гэлээ

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404