Сэтгүүлчдэд БНСУ-ын олон удаагийн виз олгож эхэлжээ.
2018/10/17

Энэ талаар Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Виз хариуцсан консул, 1-р нарийн бичгийн дарга ноён Кил Кан Мугтай уулзаж олон удаагийн визний журам болон бусад асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтонд хүрэв. Визний журмыг тун удахгүй сэтгүүлчдэд танилцуулахаар боллоо. Монголын сэтгүүлчдийг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн БНСУ-ын элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье” гэв. 

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас манай Улсад 7 мянга гаруй эмч, 6 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2 мянга гаруй өмгөөлөгч ажилладаг тухай ерөнхий судалгааг гаргасан байна. Улмаар эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгохоор болсон.

 

 

 
 
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404