Зэвсэглэсэн этгээдүүд хилийн цэргүүдийг барьцаалжээ
2018/10/17

Мягмар гаригт Ираны зүүн өмнөд нутгийн Систан болон Балучистан мужийн хилийн орчмоос зэвсэглэсэн этгээдүүд цэргийн 14 албан хаагчийг барьцаалсан тухай “IRNA” агентлаг мэдээлжээ. “Ираны Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд мягмар гарагийн өглөө барьцаалагдсан” гэж албаны бус эх сурвалж “IRNA” агентлагт мэдээлсэн байна. Уг хэргийн талаар нэмэлт мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа юм. Ираны Систан болон Балучистан муж нь Пакистан улстай хил залгаа оршдог бөгөөд Ираны Аюулаас хамгаалах хүчин болон зэвсэгт босогчдын мөргөлдөөний гол талбар болсоор иржээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404