Оюутолгойн гүний уурхайд осол гарчээ
2018/10/17

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд LO-055 улсын дугаартай, дунд оврын  JCВ загварын дугуйт ачигч шатжээ. Угаарын аюултай бүсээс 505 уурхайчинг гаргаж, ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна. Тус компаниас гаргасан мэдээлэлд “Компанийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан бөгөөд тус ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болно.

Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласаны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл авсангүй. Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. "Оюутолгой” компанийн үнэт зүйлсийн эрэмбэд хүний алтан амь, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьдаг" хэмээжээ. Ослын шалтгаан нөхцлийг 14 хоногийн дотор тогтоож, дүгнэлт гаргах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404