“Google” Пентагонтой хамтарсан хиймэл оюун ухааны төслөө үргэлжлүүлэхгүй
2018/06/13

“Google” компани АНУ-ын Батлан хамгаалах яамтай хамтарсан хиймэл оюун ухааны төслөө үргэлжлүүлэхгүй гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ.

Үүнээс өмнөхөн тус компанийн ажилтнууд Пентагонтой хамтарсан "Maven" төслийг эсэргүүцэж, олноороо ажлаасаа огцорсон юм. Мөн төслийг эсэргүүцэгч ажилтнуудын тоо 4000 даваад байна. Тэд энэхүү төсөлд оролцсоноор хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар ашиглах, улмаар хүний амь нас эрсдэх хор хөнөөлтэй гэж шүүмжилж байгаа аж. “Google”-ийн Пентагонтой хийсэн гэрээ ирэх оны гуравдугаар сард дуусгавар болно. Талууд ойролцоогоор 10 сая ам.доллараар хэмжигдэх гэрээ хийсэн байна. “Maven” төслийн хүрээнд хиймэл оюун ухаан нь дроноор хийсэн бичлэгээс амьд болон амьгүй биет ялгах чадвартай болох ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404