"Uniqlo" орлогоо өсгөх зорилгоор ажилчдынхаа 90 хувийг роботоор сольжээ
2018/10/11

Японы бэлэн хувцасны "Uniqlo" брэнд сүүлийн үеийн технологитэй хөл нийлүүлэн алхах зорилгоор ажилчдаа роботуудаар сольж эхэлсэн талаар "www.utells.com" сайт мэдээллээ.  Токио хотын Ариаке дүүрэгт тус брэндийн хамгийн том агуулах үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэгвэл уг агуулахад ажилладаг нийт ажилчдын 90 хувийг роботоор сольжээ. Тус брэндийн удирдлагууд хэдэн сарын өмнөөс агуулахын бүтэц зохион байгуулалт, тохжилтыг 100 хувь өөрчлөхөөр "Daifuku" гэх эд материал эмхлэх, технолги хөгжүүлэх компанитай хамтран ажилласан юм. Ажилчдаа роботоор сольсноор тус агуулах 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчдийг хүлээн авч, ашиг орлогоо өсгөх боломжтой болжээ.

"Fast Retailing" компани "Uniqlo" брэндийг эзэмшдэг ба тус компанийн удирдлагууд Япон даяар үйл ажиллагаа явуулах брэнд хувцасны дэлгүүрээ УХААЛАГ болгохоор болсон гэв.  Уг автомажуулах ажилд тус компани 100 сая иень буюу 887 сая ам.долларыг төсөвлөжээ.  Тус компани өнгөрсөн жил 1.86 их наяд иенийн ашиг олсон ба энэ жил 3 их наядад хүргэхээр ажиллаж байна. 

 

эх сурвалж: shuud.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404