ХААН Галерейд ээлжит үзэсгэлэн тавигдлаа
2018/06/13

ХААН Банк Цамхагийн гуравдугаар давхарт байрлах  ХААН Галерейд Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, уран бүтээлч  Б.Батжингийн анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 06-р сарын 08-ны өдрөөс эхлэн тавигдлаа. 

Тус үзэсгэлэнд уран бүтээлч Б.Батжингийн орчин үеийн чиг хандлагатай хийсвэр сэтгэлгээний болон байгалийн үзэсгэлэнт газруудыг дүрслэн үзүүлсэн уран зургуудаас бүрдсэн 25 гаруй шилдэг бүтээл тавигдсан байна.  

Орчин цагийн Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээлч ѳѳрийн дотоод ертѳнцѳѳ илэрхийлэн гаргасан  хийсвэр сэтгэлгээний уран бүтээлүүд зохих байраа эзлэн нийтийн хүртээл болсоор байгаа билээ. 

Тэр ч үүднээсээ уран бүтээлч Б.Батжингийн энэ удаагийн үзэсгэлэн орчин үеийн хийсвэр сэтгэлгээний арга барилыг чиглэлээ  болгон Монголын үзэсгэлэнт  байгалийг ѳѳрийн бүтээлийн гол сэдэв болгон  уран бүтээлээ  туурвиснаараа онцлог болжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404