Мунхаг эхийн балгаар барьцаанд үлдсэн өсвөр насны охин хүчирхийлүүлжээ
2018/10/10

ГБХЗХГ-ын дарга О.Алтансүхийн хийсэн мэдээлэл асуудал дагуулж байна. Тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзахдаа "БНХАУ-д барьцаалагдсан 2-3 хүүхдийг эх оронд авчирсан" хэмээн мэдээлсэн. Уг хүүхдүүдийг авчрахад 13 сая төгрөг зарцуулсан байна. 

Тодруулбал, өнгөрсөн 8  дугаар сард БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, хүүгээ орхиод ор сураггүй алга болсон хэрэг гарчээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард охиноо хараа хяналтгүйгээр хоёр сар орчим үлдээсний улмаас өсвөр насны охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол ч гарсан байна. Охиныг БНХАУ-ын иргэн хүчирхийлсэн аж. Хүчирхийлэлд өртсөн охиныг цагдаагийн байгууллагатай хамтран Эрээн хот дах консулын газраас нөхцөл байдалтай танилцсаны дараа авчирсан байна. Охинд эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Харин охины ээжийн ээж байх эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа аж.  БНХАУ-д хүчирхийлэлд оноох ял шийтгэл нь өндөр, цаазын ял оноох тохиолдол ч байдаг гэнэ. 

Харин БНХАУ-д барьцаанд үлдсэн хүүгийн эцэг, эхийн сураг одоо хүртэл гараагүй байна. Хүү Монгол ээжтэй, Хятад аавтай байжээ. Одоогийн байдлаар ээжийг нь хаана амьдарч байгааг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404