АНУ-ын НҮБ дэх төлөөлөгч өөрийн хүсэлтээр огцрохоор боллоо
2018/10/10

АНУ-ын НҮБ дэх суурин төлөөлөгч Никки Хейли албан тушаалаа огцрохоор болсон тухайгаа нийтэд зарлалаа. Тэр эрх баригч Бүгд Найрамдах намын хамгийн залуу улстөрчдийн нэг бөгөөд намаасаа сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын улстөрийн үзэл баримтлалыг хүчтэй шүүмжилдэг нэгэн юм.  Тэрбээр Трампын бүрдүүлсэн "мөрөөдлийн баг"-т хамгийн өндөр албан тушаал хашдаг эмэгтэй билээ.  Никки Хейли НҮБ-дэх суурин төлөөлөгчөөр 18 сарын хугацаанд ажилласан ба нийгмийн сүлжээндээ "Энэ хугацаа миний амьдралд тохиох нэр төртэй үйлс" гэж мэдэгджээ.  Тэрээр энэ оныг дуустал албан тушаалаа үргэлжлүүлэн хаших гэнэ. Цагаан ордны зуйван танхимд болсон хэвлэлийн хурлын үеэр "Миний шийдвэр ямар нэгэн улстөртэй холбоогүй. Би шийдвэртэй бат зогсохоо илэрхийлье. Ирээдүйд төлөвлөсөн зүйл байхгүй. Гэхдээ тун удахгүй ирээдүйд хийх зүйлээ олох байх" гэв.

Түүний ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн оролцох өндөр магадлалтай, сонгууль хүртэл өөрийгөө бэлдэх зорилгоор өндөр албан тушаалаас огцрохоор шийдвэрлэсэн хэмээн олон нийт үзэж байгаа аж. Хэлли юуны учир ажлаа хүлээлгэн өгч буйгаа тайлбарлаагүй гэнэ. Трамп, Хэллигийн шийдвэрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлээд "Та ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн, гайхалтай сайн" гэж магтжээ. 

 

Эх сурвалж: Shuud.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404