1072 хувьцааг арилжаалах боломжгүй гэв
2018/10/10

Олон нийтийн сүлжээнд "1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна" гэх цуурхал тарж, иргэдийг багагүй төөрөгдүүлэв. Сая саяар үнэлэгдэх үнэ хэлсэн уг мэдээлэл худал гэдгийг Эрдэнэс Тавантолгой компаниас албан ёсоор мэдэгдэж байна. 

1072 хувьцаа нь одоогоор эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа. Тэгэхээр хувьцааг худалдаж авна гэсэн мэдээлэл нь залилангийн гэмт хэргийн шинжтэй байгааг тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагын мэдээллээр энэ оны сүүлээр 1072 хувьцааг "амилуулж", иргэдэд ногдол ашиг тараана. Одоогоор хувьцааны данс нээх ажиллагаа үргэлжилж буй юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404