Трамп: Конгрессын сонгуулийн дараа Ким Чен Унтай уулзана
2018/10/10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай дахин уулзах өдрөө нийтэд зарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч өчигдөр Цагаан ордны зуйван танхимд сэтгүүлчдийг хүлээн авах үеэрээ ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалт ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Ирэх сарын 9-нд Конгрессын сонгууль зохион байгуулагдана. Уг сонгуулийн дараа Ким Чен Унтай уулзахаар тохиролцсон” гэж ярьжээ. Гэхдээ уг уулзалт хэзээ, хаана болох нь ТОДОРХОЙГҮЙ байгаа юм. Хоёр улсын төлөөлөгчид ойрын хугацаанд уулзаж, албан ёсны тов гаргах гэнэ.

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ амралтын өдөр Хойд Солонгос улсад дөрөв дэх удаагаа айлчилж, Ким Чен Унд бараалхсан юм. Тэрбээр Пхеньян хотноо хийсэн айлчлалыг ҮР ДҮНТЭЙ хэмээн тодорхойлж “Удирдагч Ким ойрын хугацаанд Ерөнхийлөгч Трамптай уулзах хүсэлтэй байгаа” гэж ярьжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404