”Магнай трейд”-ийн захирлыг саатуулжээ
2018/10/09

“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг хуулийн байгууллагаас саатуулсан тухай сошиалаар мэдээлжээ. Уг мэдээллийг нягталж үзэхэд мэдээлэл үнэн бөгөөд ямар шалтгааны улмаас саатуулсан нь харин тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түр саатуулсан аж. Мөн Р.Ганзоригийг цагдан хорих хүсэлт прокуророос шүүхэд ирээгүй байгаа гэнэ. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох ёстой юм. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлах шийдвэр гарсан ажээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404