Ким Жон Ун Ромын Папыг урина
2018/10/09

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Католик шашны тэргүүн Ромын пап лам Францисыг нийслэл Пёньян хотноо урихаар болжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн төлөөлөгч Ким Юу Кёмын хэлснээр, Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Ватиканд айлчлах үеэр албан ёсоор урилгыг гардуулах юм байна. Мөн тэрбээр Ромын Пап Францис Солонгосын хойгт энх тайвныг тогтоох асуудал дээр маш их санаа зовниж явдаг тухай нэмж хэлэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч аравдугаар сарын 13-наас эхлэн ес хоногийн турш Европын орнуудаар айлчлах ба 17-ноос 18-ны өдрүүдэд Ватиканд зочлох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ Ромын Пап Ким Жон Уны урилгыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

2014 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын өмнө Пап Францис Өмнөд Солонгост айлчлах үеэрээ энх тайвны төлөө залбирч байгаагаа илэрхийлж байсан билээ.

 

Эх сурвалж: news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404