Зохиолч Д.Цоодолын нэрийг ашиглаж, худал мэдээлэл тараажээ
2018/10/09

Ардын уран зохиолч Д.Цоодолын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бичсэн захидал олон нийтийн сүлжээнд мэдээлэл тархсан. Ерөнхий сайдын ажлыг хийж чадахгүй байгаад урам хугарсан тухай, цаашлаад чаддаг хүнд нь тамгаа шилжүүлж өг гэсэн утгатай энэ захидал ардын уран зохиолчийн нэрийг ашигласан хуурамч мэдээлэл гэдгийг түүний охин яруу найрагч Ц.Хулан мэдэгдлээ.

Тэрбээр "Энэ мэдээлэл бол аавын маань нэрийг ашиглаж, эх сурвалжаа нууцалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Аав маань энэ мэдээллийг олж үзээд маш их цочирдсон. Миний аав 80 насандаа Монголын улс төрд оролцож, мэдэгдэл хийж байгаагүйг ард түмэн сайн мэднэ байх" хэмээн мэдэгдэж, энэ үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж, тараасан хүмүүсийг олж тогтоох шаардлага байгааг хэллээ.   

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404