Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа
2018/06/13

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд анх удаагаа ШХАБ-ын гишүүн орны хувиар оролцож байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

БНЭУ-тай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэхийн зэрэгцээ тус улстай кино урлаг, спортын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.

Мөн улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд иргэд хоорондын харилцаа ихээхэн чухал байдагт талууд санал нэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг  БНЭУ-д зочилно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404