Гадаадын иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлгийг илрүүлжээ
2018/10/09

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.  М нарын этгээдүүд нь төрсөн ах дүү нар болон хамаатан садны холбоотой бөгөөд өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байжээ. Уг хэрэгт ченж А гэгчийг холбогдуулан шалгаж байгааг ч албаны эх сурвалж хэлж байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404