Анагаахын их сургуулийг хэн удирдах юм бэ
2018/10/08

Өнгөрсөн 7 хоногт АШУҮИС ийн хуучин захирал Г.Батбаатар ажилдаа буцаад томилогдож байгаа тухай хэвлэлээр мэдээлэгдсэн. Тэрээр аудитын шалгалтын үгнэлт гарч түүнийг буруугүй болохыг тогтоосон хэмээн бичсэн байлаа. Мөн шинээр томилогдсон Ж.Цолмон захирал ажлаа өгөхгүй байгаа тухай ч мэр сэр мэдээлэл гарсан.

Харин шинэ захирал үүнийг үгүйсгэлээ. Тэрээр Г.Батбаатар нь худал мэдээлэл тарааж байна. Томилогдоогүй байж томилжээ гээд яриад байж болохгүй. Ядаж эр хүний хэлтэрхий баймаар юм даа, өдий зэргийн хүн. Би хийж бүтээсэн юмыг нь үргэлжлүүлж, алдаа дутагдал байвал бид бүгдээрээ засахын төлөө л явж байна. Хамтраад сайхан ажиллъя, эрдэмтэн, эмч хүмүүс чинь ондоо юм байна шүү гэж үзүүлье гэж хүртэл хэлсэн. Бид бүгд төрийн ажил хийж байгаа хүмүүс, бидний өмч энд нэг ч байхгүй. Сайдтай тэрсэлдээд байхын оронд үнэхээр шударга, алдаагүй ажиллаж уу гэдгийг нь холбогдох байгууллага нь тогтоогоод өгөхөд л болно шүү дээ. Аудитын шалгалт оруулахаар бид хүсэлтээ гаргасан байгаа, оруулж өгөөсэй гэж хүсэж байна. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэдэг байх аа" хэмээн сонинд ярилцжээ. Түүний хэлснээр  АШУҮИС дээр сонгон шалгаруулалт зарласан байсныг Г.Батбаатар  гомдол гаргаад болиулсан сурагтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404