Ганц гишүүнтэй гэгдэх Буян Жагаагийн нам цалинг 1000 долларт хүргэх гэнэ
2018/10/08

БНН-ын дарга Б.Жаргалсайхан ирэх сонгуульд дахин хүч үзнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн БНН ялалт байгуулж чадах юм бол цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэх тухайгаа ч дурдаад авчээ. Тэрбээр энэ талаар “Манай нам сонгуулиар ялах юм бол цалинг мянган долларт хүргэнэ. Тэгж бодож байгаа. Халамжийг болиулна гэсэн бодол байна. Тэтгэврийн санг бол улсын нэгдсэн төсвөөс салгах ёстой. Тэтгэвэр авагч нар доод тал нь сая таван зуугаас хоёр сая төгрөг болгох хэрэгтэй байна. Энэ ажлуудыг хийх төлөвлөгөө хөгжлийн хөтөлбөр боловсруулчихаад байна. Би одоогоос арван жилийн өмнө цалинг 300 доллар болгох хэрэгтэй гэхэд “чи Жагаа худлаа яриад байна, цалин нэмж яагаад ч болохгүй” гээд байсан. Засгийн газарт гишүүн болж ороод хамгийн эхэнд цалин л нэмсэн шүү дээ. Цалинг нэмэхийн тулд наана нь тэр цалинг нэмэхийн тулд бэлтгэл ажлууд их чухал. Эдийн засгийг яаж өргөжүүлж тэлэх вэ гэдэг ажлуудыг дэс дараатай хийнэ” гэв. Түүний хийрхэл гэх үү дэмийрэл гэх үү уг үйлдлийг иргэд хошин шогийн үзүүлбэртэй зүйрлэн сошиалд дургүйцлээ илэрхийлцгээжээ. Тэрээр хайран " Хангай" -г яайран болгож, олон жил өөд нь татаж чадахгүй яваа энэ хүн бүхэл бүтэн улс орныг яаж авч явахав дээ хэмээн унтууцсан бол ажилчдынхаа цалинг өгч чадахгүй сарын цалин болох 400 мянган төгрөгний оронд ноолууран бүтээгэдэхүүнээ байнга шахдаг хэмээн ажилчид нь бололтой зарим хүмүүс гомдолложээ. Мөн Буян Жагаагийн Япон улсын Марубени корпорацид төлөх өрийг Монгол улсын Засгийн газар өмнөөс нь төлж хохирч байсныг ч ганц нэг сануулаад авчээ. ээ дээ Жагаа минь цээжний пянгаар шоуддаг цаг өнгөрсөн шүү дээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404