Х.Баттулга: Хүүхэд хамгаалсан ажил огт алга
2018/10/08

Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Бид наймдугаар сарын 30-нд хүүхэд хамгааллын талаар ярилцаж, үүрэг даалгавар өгсөн. Иргэд, эцэг эхчүүдээс их өргөдөл ирдэг, УИХ-ын эмэгтэй гишүүдээс албан бичиг ирсэн. Хэд хэдэн асуулт байна.  БСШУСЯ-нд хүүхдийн аюулгүй байдлын талаар стандарт боловсруулах үүрэг чиглэл өгсөн. Энэ үүрэг чиглэлийг яагаад боловсруулж дуусахгүй байна вэ? Эрсдэлгүй сургууль харагдахгүй байна. Эрсдэлгүй байлгах боломж байна уу? гэсэн асуултад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

-Улсын хэмжээнд эрсдлийн үнэлгээг хийж байгаа. 88 хувьтай байна. Их эрсдэлтэй үнэлэгдсэн улсын хэмжээний 65 сургууль байна. Сургуулийн дээвэр, биеийн тамирын талбай зэргийг засварлаж, эрсдлээс хамгаалах засвар үйлчилгээ хийж байна. Эрсдлийн үнэлгээг хийсний үр дүнд дээвэр, цахилгаан, сантехникийн засварт хөрөнгө хуваарилж байна. Ирэх 11 дүгээр сард дахин шалгалт явуулна.  

БСШУСЯ-ны газрын дарга н.Мягмар: 

-Малчны хүүхдийг 6 настай сургуульд хамруулахыг эцэг эхээс нь асууж байгаа. Элсэлтээ хойшлуулсан малчны 1335 хүүхэд байна. Малчны хүүхдийг аюулгүй орчинд суралцуулахад анхаарч байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Тайлан дээрээ 3.7 тэрбум төгрөг эд хогшил авсан гэж буулгасан байна. Үүнийгээ яг одоо тайлбарла. Тайлангаас харахад бодитой зүйл алга. Сургалт, семинар гэсэн ерөнхий санаанууд байгаад байна. Яг хүүхэд хамгаалсан ажил огт алга. Ширээний цаанаас ажил хиймээргүй байна. Бодит ажил хиймээр байна"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404