Х.Баттулга, В.В.Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
2018/10/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр төрсөн өдөр нь тохиосон ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинд мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Таны төрсөн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу. Та бидний Чиндао, Владивосток, Баку хотуудад хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүн нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404