Хуримын Лимузин осолдож 20 хүн амиа алджээ
2018/10/08

АНУ-ын Нью-Йорк хотноо онц ноцтой зам тээврийн осол гарч, 20 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.

Хуримын ёслолд оролцох зочдыг тээвэрлэн явж байсан лимузин осолдсон байна.  Лимузин машин нийт 18 хүн байсан ба хоёр явган зорчигч амиа алдсан гэнэ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба цагдаагийнхан ослын газрын битүүмжилжээ. “Осол болох үед машин дөрвөн замын уулзвараас гэнэт гарч, улмаар дэлгүүр болон кафе мөргөсөн” хэмээн гэрчүүд “AFP” агентлагт ярьсан аж. Осолдсон 2001 оны “Ford Excursion” загварын лимузин машинд сууж буй зорчигчид суудлын бүсээ зүүдэггүй. “Хэрвээ осол болох үед зорчигчид суудлын бүсээ зүүсэн байсан бол хүний амь нас эрсдэхгүй байсан” хэмээн цагдаагийнхан ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404