Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлчийг онц хэрцгийгээр хөнөөжээ
2018/10/08
 
Болгарын “TVN” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч 30 настай Викториа Маринова бусдын гарт амиа алдсан талаар гадны сайтад мэдээлжээ. Уг мэдээллийг орон нутгийн цагдаагийнхан баталсан байна.

Хойд хэсгийн Русе хотын Дунай голын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс сэтгүүлч бүсгүйн цогцсыг олжээ. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж, цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын камеруудыг шүүж эхэлжээ.  Викториа Маринова эрэн сурвалжлахаас гадна Болгарын эрх баригчдын толгойны өвчин гэхэд болно. Сэтгүүлч бүсгүй авлига авсан эрхмүүдийн нэрсийг  цувралаар зарладаг байв.  Европын холбооны орнуудад 2017 оноос хойш дөрвөн сэтгүүлч бусдын гарт амиа алджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404