Ипотекийн зээлийн санхүүжилтэд 16 тэрбум төгрөг олгов
2018/10/05

Монголбанк энэ оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.

Энэ оны эхний есөн сарын байдлаар

  • Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг,
  • Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг,
  • Нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байна. 

Ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн тоо 100 мянгад хүрчээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404