21 компанийн 2,806,195 хувьцаа арилжжээ
2018/10/05

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 2,806,195 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шевро" ХК (MVO+14.67%) болон "Атар-Өргөө" ХК (ATR+14.29%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шуудан" ХК (MNP-8.12%) болон "Монгол Базальт" ХК (MBW-5.34%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 153 ширхэг үнэт цаасыг 15.3 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20276.16 нэгж болж 0.38 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,399,532,457,723.39 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404