Олон улсын миссийн тэмцээнд Монголын мисс 3 дугаар байрт оржээ
2018/10/05

Ази, Номхон далайн олон улсын мисс-2018 /Miss Asia Pacific International 2018/тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.04/ орой 21.00 цагаас болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Н.Мишээлт гуравдугаар байрт оржээ.

Miss Asia Pacific International 2018-ний титмийг Филиппины мисс Шарифа Акеел хүртлээ. Харин нэгдүгээр байрт Бразилийн мисс Габриела Палма, хоёрт, Коста-Рикагийн мисс Жессика Мелания Гонзалес, гуравт Монгол Улсын мисс Н.Мишээлт, дөрөвт, Венесуэлийн мисс Мариана Наталья Чакон тус тус оржээ.

Miss Asia Pacific International  тэмцээн нь 1968 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Азийн эрэлд" хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд Ази болон Номхон далайн орнуудын оролцогчдын дунд энэ тэмцээнийг зохион байгуулах болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404