Нэгдүгээр сургуулийн захирлыг баривчилжээ
2018/10/05

Авлигатай тэмцэх газар  Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилжээ. Тэрээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа  хахууль авсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан аж.  Ингэхдээ  нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-аас үйлдэл дээр нь баривчилжээ.

АТГ-ын зүгээс  цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээний тухай болон уг хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүй тул албан  ёсны  мэдээлэл өгөх боломжгүй байгаа  гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404