Эмэгтэйчүүдийг хүчирхийлж бичлэг хийсэн этгээдийг саатууллаа
2018/10/04

Энэ сарын 2-ны өдөр цахим орчинд өсвөр насны охидыг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж буй бичлэг цацагджээ. Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа зохион байгуулсаны эцэст гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна. 

Тодруулбал, уг этгээд нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан Т гэгч байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамталж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийсэн аж. Улмаар уг бичлэгээ энэ сарын 2-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавьжээ. 

Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404