Д.Оюунхорол: Монголын төрийг ХОЁР ГИШҮҮН бузарлачихсанд үнэхээр харамсаж байна
2018/06/13

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд 2018.06.11 УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлүүлэх тухай хүсэлтийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан билээ. Энэ асуудлын хүрээнд УИХ дахь намын бүлгүүд, холбогдох байнгын хороод, дэд хороодоор хуралдан хэлэлцээд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн нэгдсэн хуралдаанаар шийдсэн.

Үүний дундуур УИХ дахь эмэгтэй гишүүд мэдээлэл хийж, нэр бүхий хоёр гишүүнийг эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, улс төрчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж, эгүүлэн татахыг дэмжсэн байдаг. Энэ мэтээр  УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд Би улстөрийн золиос боллоо. Үнэн гэж байдаг бол би гэм буруугаа нотолно. Бүрэн эрхээ түдгэлзүүлэх бус албан ёсоор чөлөөлөгдөх гэж байгаагаа мэдэгдэж байна гэсэн юм. Үүнээс төд удалгүй эмэгтэй гишүүдийн төлөөлөл 

Энэ талаар УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч Д.Оюунхорол хэлэхдээ

“Улсын Ерөнхий Прокурор Д.Гантулга, Д.Мурат нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдчихсон хэмээн үзэж гишүүнээс нь түдгэлзүүлэхийг хүссэн. Гэтэл  Монголын төр муу муухайгаасаа салах ёстой. Үнэхээр буруугүй бол ахиад улс төрийн зам нь нээлттэй. Д.Мурат гишүүнийг Ардчилсан намынхан яагаад өмөөрөөд байгааг гайхаж байна” хэмээсэн бол. М.Билэгт, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь нарын гишүүд эмэгтэйчүүдийн эрхийг Монголын төр өөгшүүлж байхад гэмт хэргийн гаралт нэмэгдэх нь ойлгомжтой. Хүний бүр хуулийн дор тэгш эрхтэй” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404