Газар хөдлөлтөд өртсөн сүмийн доороос 34 сурагчийн цогцос олджээ
2018/10/02

Индонезийн Сулавеси арал дээр орших Палу хотод баасан гаригт 7.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж улмаар цунами үүсч, асар их хэмжээний гарз хохирол учраад байгаа билээ. Тусламжийн ажилтны хэлснээр газар хөдлөлтөд нурж хөлсний гулгалтад дарагдсан христийн сүмийн доороос 34 сурагчийн цогцсыг гаргаж авчээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр тус сүмд 86 сурагч байсан бөгөөд үлдсэн сурагчдыг сураггүй алга болсон хүмүүсийн тоонд оруулж байгаа юм байна. Эвдэрч хаагдсан замууд, сүйрсэн нисэх буудлууд болон харилцаа холбооны шугамууд ажиллахаа больсон нь газар хөдлөлтөд өртсөн бүсэд явуулж байгаа тусламжийн ажиллагаанд маш их саад болж байгаа ажээ. Эмнэлгүүд нурсан учир гэмтэж бэртсэн хүмүүсийг гадаа эмчлэхээс өөр аргагүй болжээ. Цэргийн нисдэг тэргээр гэмтэж бэртсэн хүмүүсийг зөөвөрлөж нүүлгэн шилжүүлж байна. “Газар хөдлөлт цунамигийн улмаас үүссэн хөрсний гулгалт үнэхээр аймшигтай байна. Нурангид дарагдсан сурагчдыг гаргахын тулд дор хаяж  цаг гаруй алхаж байж зорьсон газартаа хүрлээ” хэмээн Индонезийн Улаан Загалмайн нийгэмлэгийн ажилтан BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

ЭХ СУРВАЛЖ:  BBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404