АН яагаад Ц.Нямдоржийг цагдаад өгөх болов?
2018/10/02

Ардчилсан намаа Хууль зүй, дотоор хэргийн сайд Ц.Нямдоржийг цагдаад өгч, гомдол гаргажээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэргийн сэжигтэн гэх Б.Махбал бол Ардчилсан нам, МоАХ фракцийн хүн гэсэн ярилцлагыг хэвлэлд өгчээ.

Тиймээс Ардчилсан намаас хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбал нь ардчилсан намын гишүүн байгаагүй хэмээн мэдэгдээд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг намын нэр хүндэд халдсан гэж үзээд,  Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасны дагуу шалгаж, гэм буруутайг тогтоож, Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хүсэж Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404