Гүүрэн гарцын ажил үргэлжилж байна
2018/10/01

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил үргэлжилж буй. Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, 9-р тулгуурын 1-р суурийн өрөмдлөгийн ажил хийгдэж байна. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт суурь, нийт 83 шон суурийн цутгалт хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 25, 37 баганан тулгуур хийхээс 25 багана, үндсэн гүүрийн 3 дам нуруу цутгалт авсан, 1 нь арматурчлал хийгдэж байна.

Олимпын гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелын блокийн худаг 5 хүртэлх сувагчлалын буцаан дүүргэлтийн ажил хийгдсэн. Нарны замын урд байрлах цахилгааны худаг 6-гийн ул бетон, шалны бетон цутгалтын ажил болон худгийн хананы арматур, хэв хашмалын ажил хийгдэж байна. Таван богд ХХК-нийн эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын хамгаалалтын хашаа болон шугамын газар шорооны ажил хийгдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404