1.3 сая ам.долларын хэрэгт хурандаа Ч.Болдбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг шалгаж эхэлжээ
2018/10/01

АТГ-ынхны хураан авсан 1.3 сая ам доллар буюу 3 тэрбум гаруй төгрөгийн хэрэгт хуулийн байгууллагынхан холбогдсон нь асуудлыг улам хурцатгаж байна. Энэхүү мөнгийг ашиг малтмалын лиценз авахаар хахуульд өгөх гэж байсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадууд хуулийн байгууллагынханд өгөх гэж байсан болзошгүй байгаа юм. 

Шинэ мэдээллээр уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар, АШГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэд дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь Гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон байна.

Гэхдээ тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээгүй. Хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байгаа аж. Хэргийг шалгах явцад тэд УИХ-ын нэр нөлөө бүхий хоёр гишүүнтэй холбогдсон байжээ. Энэ нь хятадууд гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх их хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрын ашиглалтын лицензийг хууль бус аргаар авахаар санаархаж байсан нь ил болоод байна. 

Ямартай ч УИХ-ын гишүүдийн холбогдсон асуудлыг нарийвчлан шалгаж, үнэхээр 1.3 сая долларын хэрэгт холбоотой юу гэдгийг тогтоосны дараа нэрийг нь зарлахаар болжээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404