Хятадын “Нэг гэр бүл-хоёр хүүхэд” бодлого цуцлагдана
2018/10/01
Хятадын эрх баригчид “нэг гэр бүл- хоёр хүүхэд” бодлогоосоо татгалзаж магадгүй. Тус улсын Засгийн газрын хүрээнийхэнд ойр хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, энэ асуудлыг Коммунист намын удирдлагын түвшинд хэлэлцэж байгаа аж.
Хятадын хүн ам хурдацтай хөгширч байгаа бөгөөд  Дэлхийн банкны урьдчилсан таамгаар 2050 он гэхэд тус улсын хүн амзүйн байдал ноцтой байдалд орж, залууст нь асуудал үүсч эхэлнэ.
“Нэг гэр бүл-хоёр хүүхэд” бодлогоос бүрэн татгалзана гэдгийг Бээжингийн эрх баригчид одоогоор нотлоход бэлэн биш байгаа аж. Гэхдээ Коммунист намын удирдлагууд гэр бүл төлөвлөлтийн асуудлыг илүү нухацтай хэлэлцэх болсон байна.
2015 онд Хятадын эрх баригчид сүүлийн хагас зуун жилийн турш баримталсан “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзаж, хоёр хүүхэд болгож өөрчилсөн билээ. Гэвч төрөлтийн үзүүлэлт хүлээж байсан түвшинд хүрч чадаагүй бөгөөд хөдөлмөр эрхлэх чавдартай хүн амын тоо буурсаар байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404