Нийслэлийн МАН-ынхны ТОМ үүрэг
2018/09/18

Нийслэлийн МАН-ын гишүүд ирэх сарын 21-ний өдөр хуралдаж, нийслэлийн МАН-ыг даргалах хүнийг сонгоно.  Сонгууль болоход өөрөөр хэлбэл, МАН-ын Засгийн газар амласнаа ажил хэрэг болгоход хоёр жил үлдэж байна.  Тиймээс Нийслэлийн МАН-ынхан даргаараа хэнийг сонгох нь хэдийгээр улстөрийн ууган хүчний бүтцийн асуудал боловч засаглаж байгаа МАН нийслэлийн 2 сая иргэндээ амласнаа хэрэгжүүлж чадах эсэх асуудалд хамаатах юм.

МАН-ын Удирдах зөвлөл болон нийт гишүүдээс нийслэлийн ажил амьдралыг сайн мэдэх, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг унагалгүй хэрэгжүүлээд явах, намдаа  нэр хүндтэй, туршлагатай лидерийг энэ цаг үед сонгох шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.  Тэрээр  УИХ-ын сонгуульд намынхаа сонгуулийн штабыг удирдаж оролцсон Су.Батболдыг нийслэлийн Засаг даргаар томилж байсан намын гишүүд энэ удаа ч хотын намын даргаар түүнийг “жинхлэх ёстой” гэж санал нэгдсэн гэнэ.

Аливаа асуудлыг дэмжихэд учир шалтгаан байдгийн адил улстөрийн хүнийг дэмжихэд  тодорхой учир холбогдол байх ёстой. Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь төрийн ажлын 30 жилийн туршлагатай тэрээр анхан шатнаас нь, хар бороос нь эхэлсэн.  УИХ-д хэд хэдэн удаа сонгогдож, хүнд хүнд хуулийн төслүүд, нийгмийн чухал асуудлууд дээр ажлын хэсэг ахалж ачаа үүрдэг цөөхөн туршлагатай парламентчдын нэг байсан.   Тэр аль нэг фракцад хайрцаглагддаггүй  нь түүний мөн чанар.  Тийм ч учраас түүнд  попрох, хор найруулах имидж огт байхгүй бөгөөд ажлаа яс төлөвлөж, урагшаа зүтгэдэг л хүн.

Сүүлийн 2 жилд нийслэлийн амьдрал буцалж байгаа гэхэд болно.  Өмнө хуримтлагдсан хотын их өрийг бүрэн төлж дуусган, хотын иргэдтэйгээ хамтран төсөв төлөвлөгөөгөө хэлэлцэн батлаад ханцуй шамлан ажиллаж байна.  Томоохон гүүр, замын ажлууд хийгдэж,  сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд  шинээр баригдаж өнгө засаад, дагуул хот, дэд төвүүд, Сервис центрийн ажлууд эхэлсэн.  Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон, захуудыг нүүлгэсэн, цэцэрлэг сургууль орчмын газруудыг чөлөөлсөн, замбараагүй ТҮЦ-нүүдийг нүүлгэж цэгцэлсэн, хотоос хайрга дайрга олоборлолтыг зогсоосон гээд өмнө нь хэний ч хийж зориглоогүй олон ажлыг тэр эхлүүлж хийж чадсан.  Төрийн үйлчилгээ  цахимжиж шат дамжлага багассан нь түүний түүхэн гавьяа. Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг эхлүүлж чадсан нь хотыг өмхий үнэрээс нь салгах эхний томоохон алхам.

Энэ бүхэн МАН-ын сонгуулийн амлалтууд. Амжилттай хэрэгжих эсэх нь хотын удирдлагуудаас л шалтгаална. Тиймээс Нийслэл  хот дахь намын гишүүд нэгдсэн бодлого, нэг хөтөлбөртөө зангидагдаж, нийслэлд хэрэгжүүлэх ажлуудаа гацаалгүй жигд хурдаар урагшлуулах үүрэг хүлээж байгаа юм.

Уламжлалаараа бол МАН Ерөнхий сайд нь намын дарга, дүүргийн Засаг дарга нар нь дүүргийнхээ намыг ахалж байгаагийн адил Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн намаа удирдах биз ээ. Тэгээд ч жингийн туухай дээр тавиад үзвэл хийсэн бүтээснээрээ, арга туршлагаараа түүнийг давж илүүрхэх хүн байхгүй  юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404