Автын татварыг онлайнаар. Хотын даргад баярлалаа
2018/09/17

Авто тээврийн татвар төлөх гэж өмнө нь 1 цагийн ажил болдог байлаа. Банкинд очерлож татвараа төлнө. төлсөн баримтаа татварын улсын байцаагчид өгч тэмдэглэгээ хийлгэнэ. Харин одоо ердөө онлайнаар хэдхэн хором л зарцуулах болж.

Нийслэлээс программ хангамжийг нь иж бүрэн хөгжүүлснээр иргэд ухаалаг утасныхаа SMARTCAR аппликейшн эсвэл компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой болсон. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлдөг болсон иргэдийн цаг завыг хэмнэх хялбар шийдэл болж чадсан.

Цахимаар татвар, төлбөрөө төлсөн иргэд QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах бөгөөд уг тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй аж. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404