Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болжээ. Хотын даргад баярлалаа
2018/09/17

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл авахаар очлоо. Дүүрэг дүүргээрээ тусдаа цонхонд үйлчлүүлж, асуудлаа амархаан шийддэг болчихжээ. Хэдийгээр энэ төв нээгдээд удсан ч би үйлчилгээ авч үзээгүй байлаа. Өмнө нь бол гаднаа зай багатай машин тэрэг багширч, дотроо ч иргэд очерлоцгоож хүн зөрөх зайгүй шахам агааргүй газар хуудас бөглөх гэж сандчиж, хэдэн арван цаас бүрдүүлж ёстой халширмаар байлаа. Дээр нь тэндэхийнхний хүнд суртал гэж хэцүү.

Харин өнгөрсөн оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддагийг нэг мөр болиулсан шийдвэр гаргасан нь аль ч албан байгууллага төрийн үйлчилгээнд цаг зав хэмнэсэн, олон шат дамжлага багасгасан зөв ажил болжээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэдээлснээр иргэд 29 төрлийн бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагатай болдог байсан бол нэг жилийн өмнөөс ийнхүү шаардлагагүй болж, төрийн үйлчилгээнд байсан нэгэн үр ашиггүй нугалаа арилсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404