Нийслэлийн Засаг даргын эрүүл мэндийн салбарт зориулж байгаа онцгой бодлого
2018/09/17

Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зориулалтаар болон орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад  зарахгүй гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээг тухтай авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавьж, Хавдар судлалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулаад байна.

Тухайлбал, Гэмтлийн эмнэлгийг гурван гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгон тохижуулсан. Энэ 2018 онд бүх дүүргийн эмнэлэг, амаржих газруудын гадна талын талбайг тохижуулж дуусгахаар төлөвлөөд буй. Зөвхөн машины зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь хийж байгаа юм. Үүнийг Нийслэлийн Засаг даргын эрүүл мэндийн салбарт зориулж байгаа онцгой бодлого гэж хэлж болно.

Энэ онд нийслэлийн төсвөөс 5,0 тэрбум төгрөг зарцуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв,  Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна зам талбай, автомашины зогсоолыг иж бүрэн тохижуулж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404