М.Энхболдын хүүгийн найзыг АТГ яагаад мэдээлсэнгүй вэ
2018/09/14
 
“Шижир алтын Гүйцэтгэх захирал Баттөмөр байна. Одоо улсын алтыг хулгайлаад баригдаад, ТУЗ нь сольж чадахгүй байх жишээтэй” гэж нэгэн залуу жиргэсний дараа тэр хүн нь УИХ-ын даргын хүүгийн найз  “Монголросцветмет”-ийн “Шижир алт” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа О.Баттөмөр гэдгийг хэвлэлийнхэн дор нь мэдчихэж.  

“Шижир-Алт” ХХК-ийн байгуулагдсан түүх 1994 онд байгуулагдсан Заамарын алтны үйлдвэрээс эхтэй.

Төв аймгийн Заамар сумын нутагт байдаг энэ үйлдвэр алт олборлолтоороо хамгийн томд орох 8.6 сая долларын хөрөнгө оруулалттай орчин үеийн үйлдвэр юм. Тухайн үед “Монголросцветмет” нэгдмэл дангаараа санхүүжүүлж Заамарын алтны үйлдвэрийг барьж байгуулах боломжгүй учраас ”Монголросцветмет” нэгдэл, ОХУ-ын Зарубежцветмет нэгдэл, Эрдэнэт концернийн 51%, 25%, 24%/ “Шижир-Алт” компанийг байгуулах асуудлыг хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн хуралдаанаараа шийдвэрлэсэн байдаг. 

Заамарын алтны үйлдвэр хамгийн техник сайтай, боловсон хүчин сайтай, өндөр үр ашигтай үйлдвэр гэдгийг хүн бүхэн хэлдэг тэрээр улсын төсөвт чамгүй хөрөнгө төвлөрүүлдэг байсан ч “Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” гарсантай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон байжээ.

Харин 2017 оны 5 сард “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд “Шижир-Алт” ХХК-ийн үйл ажиллагааг дахин сэргээн ажиллаж байгаа аж.

Энэ мэт мэдээллүүд олон нийтэд тийм ч танил бус. Учир нь “Шижир алт” ХХК-ийн талаарх мэдээллүүд олон нийтэд тэр бүр мэдээлэгдээд байдаггүй. Гэвч манай улсын хамгийн том алтны үйлдвэрийн хувьд иргэд нүд чихтэй байж, төр засаг ч үйл ажиллагаанд нь тавих хяналтаа сайжруулах цаг болсныг дээрх иргэний мэдээлэл сануулж байгаа юм. Тиймээс жиргээн дэх иргэний мэдээллийг хууль хяналтын байгууллагууд нь нягтлах биз ээ. 

Харин энэ далимд АТГ-ын нэгэн мэдээллийг дурдая. АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг болоод удаж буй. Ээлжит нэгэн хурлаар Шинэчлэлийн Засгийн газрын 3 сайдыг Авлигын хууль зөрчсөн тухай зарласан бөгөөд нэгэн сайд хүүгийнхээ найз, жолооч нарыг яамандаа ажилд оруулсан тухай байлаа.  Харин яг үүн шиг хэрэг саяхан цахим сүлжээнд тарсан нь дээрх жиргээ юм.

Энэ бүхнээс үзэхэд АТГ-аас гурван сайдтай холбоотой асуудлыг гаргаж тавихдаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хүүгийнхээ найзыг яамандаа ажилд авсан хэмээн буруутгасан бол жиргээний эзэн, М.Энхболдын хүүгийн найзын тухай огт мэдээлээгүй байсан юм. Тиймээс Авлигын хууль, албан тушаалтны аливаа зөрчлийг шалгаж тогтоохдоо АТГ ялгавартай ханддаг болох нь тодорхой болж байх шиг. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404