ОУ-ын харилцаанд зориулсан дурсгалын зоос гарчээ
2018/09/14

Монголбанк ОХУ, Хятад, Япон Солонгосын найрамдалт харилцаанд зориулан зоос гаргажээ. Уг зоосны загвар нь Монгол Улс болон тухайн улсын бэлгэдлийг дүрслэн илэрхийлсэн ба 2019 онд эдгээр улс оронтой тогтоосон хамтын ажиллагааны тэмдэглэлт ойд зориулжээ.

Монголбанк Хятад, Орос, Япон, Монгол, Өмнөд Солонгосын найрамдалт харилцаа хамтын ажиллагаанд зориулан тэгш өнцөгт хэлбэртэй дурсгалын мөнгөн зоос гаргасан байна. Монгол Улс 1971 онд анх удаа өөрийнхөө Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан нэг  төгрөгийн нэрлэсэн үнэлгээтэй алт, мөнгө, хүрэл болон, никель зоос гаргаж байсан юм.

Үүнээс хойш түүхэн үйл явдал, монголын их хаад, улс төр нийгмийн зүтгэлтэн, олимпын шагналтнууд, монголын ховор амьтдад зориулсан дурсгалын цуврал зоос гаргах болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404