АТГ-ын шинэ дарга
2018/09/14

АТГ-ЫН ДАРГААР ХУРАНДАА Д.МӨРӨН ОЧИЖ БАЙНА 

Авлигачидтай тэмцэхгүй харин ч тэднийг ивээлдээ авч эрх баригчдын захиалгаар ажиллаж байна хэмээн удаан хугацааны турш шүүмжлүүлсэн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг халах солих асуудал яригдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Түүний оронд нь томилогдож болох хэд хэдэн хүний нэрийг таамаглаж хэвлэлээр бичиж эхэлсэн. Гэвч таамгуудад огт дурдагдаагүй Гадаадын иргэн харьяатын газрын дарга, УИХ-ын гишүүн асан хурандаа Д.Мөрөнг  АТГ-ын даргаар томилохоор болсон байна. Харин түүний оронд ГИХГ-ын даргаар А.Дулаанжаргалыг томилохоор шийдсэн гэнэ. А.Дулаанжаргал Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхийн реферэнт хийж байгаа юм байна. Түүнийг ҮАБ-ын зөвлөхийн референтээр томилогдохын өмнө АТГ-ын даргын ажилд томилогдож магадгүй, бэлтгэгдэж байгаа хүн гэж ярьж байсан билээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404