Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо
2018/09/14

Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малагахотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор, ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм.Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг зургаан төрөлд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү 80 насандаа дэлхийн аварга боллоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404