Эрүүл мэндийн сайд хуурамч дипломоосоо болж огцорлоо
2018/09/13

Испанийн Эрүүл мэндийн сайд Карман Монтон хуурамч дипломтой байсан нь илэрч, албан тушаалаасаа огцорлоо. Тэр Мадрид хотын Хуан Карлос I хааны нэрэмжит “Rey Juan Carlos” Их сургуулийн магистрын дипломыг зүй бус аргаар авсан нь илчлэгдсэн юм. Сайд асан Карман  тус сургуулийн магистрын хөтөлбөрт огт хамрагдаагүй бөгөөд танил талаа ашиглан дипломыг өөрийн нэр дээр бичүүлж авсан болохыг үгүйсгэж буй. Тэрбээр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь хуурамч дипломын асуудал  Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй тул ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Карман Монтонд магистрын зэргийн дипломыг хууль бусаар олгосон “Rey Juan Carlos” Их сургууль өмнө нь улстөрийн нөлөө бүхий эрхэмд хууль бусаар эрдмийн зэрэг олгосон хэмээн буруутгагдаж байсан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404