Венесуэлд америкийн тусламжтай төрийн эргэлт хийх төлөвлөгөө бүтэлгүйтжээ
2018/09/10

Амралтын өдрүүдээр америкийн олон хэвлэлийн мэдээлснээр "Трампын засгийн газрын хүмүүс Венесуэлийн цэргийн зарим албан тушаалтантай нууцаар уулзаж, Мадурогийн засгийн газрыг түлхэн унагаах тухай тэдний төлөвлөгөөтэй танилцаж байсан" байна.  

"Нью-Йорк Таймс" сонин албаны хоёр хүний хэлсэн үгнээс эш татаж "Уулзалт 2017, 2018 онд гурав дахь оронд болсон юм. Венесуэлийн цэргийнхнээс хуралд оролцсон АНУ-ын дипломат ажилтнаас технологийн туслалцаа үзүүлэхийг хүсэн, Венесуэлд цэргийн эргэлт хийж, шилжилтийн засгийн газар байгуулан, шинээр сонгууль явуулахыг зорьж байгаа гэсэн. Гэвч, АНУ-ын тал туслалцаа үзүүлээгүй, дараа нь тэдгээр олон оролцогч баривчлагдсаар төрийн эргэлт хийх төлөвлөгөө бүтэлгүй болсон" гэжээ. 

"Вашингтон пост" сонин, СNN зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү мэдээг нотолж, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчийн үгнээс эш татаж "Венесуэлийн ардчиллыг АНУ "энх тайван, шат дараатай" сэргээхийн төлөө зүтгэх хэрэгтэй байна" гэжээ.

Венесуэл, Америкийн харилцаа 1999 онд ерөнхийлөгч Уго Чавес албан тушаалаа авснас хойш хурцадмал байдалтай явсаар ирсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404